Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: 20 мянган төгрөгөөр жолооч дуудах соёлыг ХЭВШҮҮЛЬЕ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 51 секунд

Бид метро хотын иргэд. XXI зуунтай хөл нийлүүлэн яваа болохоор харийн соёлыг нутагшуулахдаа гарамгай. Хамгийн харамсалтай нь бид нутагшуулсан соёлоо хэрэглээ болгох нь ховор. Түүний нэг бол яах аргагүй "дуудлагын жолооч". Уг нь их л сайхан соёл юмсан. Даанч...

Хэзээнээс л манайхан сархад хүртэх дуртайн дээр бор дарсанд толгойгоо мэдүүлчихсэн улс. Яг ч бүгдээрээ живчихээгүй ч мэр сэр хэрэглээд л. Тэгээд бүр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод л. Бөх зүрхтэй, бүдүүн голтой хүмүүс. Гэтэл сархад савнаасаа бусдыг гэгчээр хамгийн аймшигт хэргүүд түүний уршгаар л бий болж байна.

Юун тухай ярих гээд байгааг бичсэн хэдэн өгүүлбэрээс маань ойлгож байгаа байх. Учир юун гэвэл аль эрт л нутагшуулсан дуудлагын жолоочоо хэзээнээс хэрэглээ болгох юм бэ.

Ердөө 20 мянган төгрөг төлөөд өөрийнхөө амь нас хийгээд өрөөлийн ч амь нас, эрүүл мэндийг хамгаалж болохгүй юм уу. Ганц шил лонхны цаана хинээн олон хүний амь нас эрсдэлд орохыг хэзээ ойлгож ухаарах улс вэ. Ууж идэхдээ хайр найргүй цацчихаад эрүүл мэнд, эд хөрөнгөндөө 20-хон мянган төгрөг зарцуулахад тийм хайран байдаг юм уу. Бие биенээ хайрлах, хүн хүнээ дээдлэх ухаан хэзээ суух вэ бидэнд.

Жолооны курс төгссөн л бол согтуу ч хамаагүй автомашин жолоодож болно гэж ойлгодог бол дэндүү эндүүрч байна. Бусдын эрүүл мэндийг боддоггүй юм гэхэд өөрийнхөө амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөдөө хайртай биз дээ та.

Магадгүй өнөөдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод азтай өнгөрсөн байж болох ч ахин тийм аз тэр бүр заяахгүй л болов уу. Таны хийж буй тэр үйлдэл ямар олон хүний нулимсыг амсах бол. Магадгүй уусан архины тань шил ч дүүрч мэдэх юм. Тиймээс метро хотын иргэн таныг хатуу сархад хүртсэн л бол хүрдний ард бүү суугаач гэдгийг аминчлан захъя. Мөн дуудлагын жолооч дуудаж хэвшихийг хичээнгүйлэн хүсье. Магадгүй энэ нь ирээдүйд гарч болох олон олон эрсдэлээс сэргийлэх биз ээ.

ТҮҮНИЙ ТУХАЙ: Хүү минь миний “НҮД“ болж ирсэн
ТҮҮНИЙ ТУХАЙ: Хүү минь миний “НҮД“ болж ирсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.