
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр өглөө цахим хуудастаа Казахстан улсад айлчилж буй Ерөнхийлөгчийн айлчлалын багт яваа АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай видео колл хийсэн. Тэрбээр энэ дүрст дуудлагаараа түлш, шатахууны үнийн талаар мэдээлэл авсан. Энэ үеэр түүний утасны дэлгэц дээр "Нямбаатарыг шалгах" гэсэн чат, мессеж ирж буй нь бичигдэн үлджээ. Энэ нь хэнээс ирсэн, ямар учиртай болох нь сошиал орчны ярианы сэдэв болоод байгаа юм.
Тэгвэл Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Б.Төгсбаяр дээрх асуудлаар дараах тайлбарыг өглөө.
Тодруулбал тэрбээр, "360К дагагчтай Ерөнхий сайд Ням-Осорын Учралын https://www.facebook.com/N.Uchral албан ёсны хуудсанд Туулын хурдын замтай холбоотой санал хүсэлт, шаардлагууд мессежеер байнга ирсээр байна.
Ялангуяа төслийг зөв буруу гэхээс илүү нийгэмд хардлага сэрдлэгэ төрүүлж байгаа асуудлыг хууль, хяналтын байгууллага шалга гэх шаардлага олон мянгаар нь тавьж байна.
Өнөөдөр АҮЭБ сайд Г.Дамдиннямтай видео коллоор ярилцаж байх үеэр “Нямбаатарыг шалга”, “Хотын удирдлагуудыг шалга" гэх мессежүүд ирсэн нь notification-ээр харагдсаныг мушгин гуйвуулахгүй байхыг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!