
Хөдлөх гэж буй метрог саатуулан, хоёр гурван хоцорсон зорчигчийг суулгаж буй эмэгтэйн бичлэг цахим орчинд цацагдаад буй. Тус эмэгтэйг Монгол эмэгтэй байсан хэмээн цахим орчинд шүүмжилж байна. Тодруулбал, уг бичлэгийг factcheck.mn нягталжээ. Тодруулбал, уг бичлэгийн хэсгийг Google хайлт ашиглан нягтлахад энэ нь 2025.04.20-нд Хятадад болсон үйл явдал бөгөөд монгол биш, хятад эмэгтэй байна.
Тодруулбал, Хятадын Шэньжэн хотын Хойд төмөр замын өртөөнд галт тэрэгний хаалга хаагдах гэж байхад саатуулсан эмэгтэй зорчигчийг төмөр замын цагдаа нар саатуулсан талаар Орон нутгийн төмөр замын олон нийтийн аюулгүй байдлын албанаас нь мэдээлснийг тухайн үед China Daily, South China Morning Post болон бусад мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.
Төмөр замын цагдаагийн албаны мөрдөн байцаалтаар 43 настай эмэгтэй, Ву овогтой зорчигч төмөр замын ажилчдын шаардлагыг биелүүлээгүй, хаалга хаалгахгүй саад учруулсан аж.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!