
Прокуророос иргэн З.О, Б.З нарыг Ш.Э-тэй бүлэглэн, НҮБ-ын 1971 оны конвенцын II дугаар жагсаалтад багтсан “5-fluoro ADB” нэршилтэй, шилэн савны хамт 18.7 грамм хэмжээтэй шингэн төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн Г.М-д 600,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт,
иргэн Г.М-г дээрх бодисыг З.О, Б.З, Ш.Э нараас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс дээрх иргэдэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд нь иргэн З.О, Б.З нарыг Ш.Э-тэй бүлэглэн, НҮБ-ын 1971 оны конвенцын II дугаар жагсаалтад багтсан “5-fluoro ADB” нэршилтэй, шилэн савны хамт 18.7 грамм хэмжээтэй шингэн төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн Г.М-д 600,000 төгрөгөөр худалдсан,
иргэн Г.М дээрх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон.
Иймд иргэн З.О, Б.З нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Иргэн Г.М-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.
Учир нь, нэр бүхий иргэдийн худалдсан, олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг НҮБ-ын Мансууруулах бодисын комисс (CND)-ын 61 дүгээр чуулганаар 5-fluoro ADB (мөн 5F-ADB эсвэл 5F-MDMB-PINACA гэж нэрлэдэг) нэршилтэй синтетик каннабиноид төрлийн бодисыг 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1976 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II дугаар жагсаалтад 2018 оны 3-р сард албан ёсоор оруулж, олон улсын хяналтад авсан, энэхүү “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д Монгол Улс нь 1999 онд нэгдэн орж,
Улмаар тус конвенцын 1-4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан, эсхүл худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан болно.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!