Нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх шийдвэр зургаадугаар сарын 1-нээс хэрэгжинэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 32 секунд

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан билээ. Үүний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч нас барсан 132,203 иргэний нэр дээр бүртгэлтэй 111.2 сая ширхэг хувьцаа болон тэдгээрт ногдох 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлөн авах эрх нээгдэж байгаа билээ.

Тэгвэл эл Засгийн газрын тогтоол 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Үүнтэй холбогдуулан иргэд уг хугацаанаас өмнө нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн хувьцаа бүртгэлтэй эсэх, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох брокерын компаниудаас тодруулж, Иргэний хуулийн дагуу өв хүлээн авахад шаардлагатай баримт бичиг, бүрдүүлэх материал, шат дарааллын талаарх мэдээллийг авах, түүнчлэн үнэт цаасны дансгүй тохиолдолд данс нээлгэх бэлтгэл ажлыг хангах боломжтой юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел тэргүүтэй төлөөлөгчид Дундговь аймагт зочиллоо
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел тэргүүтэй төлөөлөгчид Дундговь аймагт зочиллоо
 
Цооногт унасан гөлөг аврах гэж байсан 15 настай хүү живж, нас баржээ
Цооногт унасан гөлөг аврах гэж байсан 15 настай хүү живж, нас баржээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!