Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Д нь “Гэрээний ажил олж өгнө“ гээд 24 сая төгрөг авсан ч гэрээгээ олж өгөөгүй, мөнгөө ч буцааж өгөөгүй хэмээн амийг нь хөнөөсөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Д нь хүний амь хөнөөсөн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус хорооны Засаг дарга Д нь "Ажил гүйцэтгэх гэрээ олж өгөөгүй" гэх шалтгаанаар бусдын амь насыг хөнөөсөн гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Москва хороололд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу ажиллахад хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Урьдчилсан байдлаар иргэн Д нь "Гэрээгээр олгох ажил олж өгнө" гээд 24 сая төгрөг аваад гэрээнийхээ ажлыг олж өгөөгүй, мөнгөө ч буцааж өгөөгүй гэх шалтгаанаар амь хохирогчийн толгой, гэдсэн тус газарт цохиж амь насыг нь хохироосон. Уг хэргийг шалгаж байна" гэлээ.

СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Д “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрчээ
СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Д “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрчээ
 
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.