Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туулын хурдны замыг зогсоосон алдангийг Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайдаас нэхэмжилнэ гэдгээ илэрхийллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаан болж, Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэрийг гаргасан. Ингэхдээ Ерөнхий сайдын зүгээс Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар эрдэмтдээс тавьсан үндэслэлүүдийг хүлээн авах ёстой. Мөн “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байна гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар "Туулын хурдны замыг зогсоосон хүмүүсээс алданги, хохирол нэхэмжлэх үе шат ирэх байх Юм болгон цаг хугацааны дараа хэмжигдэнэ" гэлээ. Ингэснээр тэрбээр Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэр гаргасан Ерөнхий сайд Н.Учралаас алданги нэмэмжилнэ гэдгээ илэрхийллээ.

СБД: Явган хүний замын эвдрэл гэмтэл, орон сууц, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайн арчилгааг хийнэ
СБД: Явган хүний замын эвдрэл гэмтэл, орон сууц, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайн арчилгааг хийнэ
 
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.