Өөрийгөө шатаахыг оролдсон эмэгтэйг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Цахим орчинд Төрийн ордны ойролцоо хүүхдээ дагуулсан эмэгтэй өөрийгөө шатаахыг оролдож ойрхон явсан хоёр цагдаа үйлдлийг нь зогсоолоо гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Соёлын төв өргөө орчимд цагдаагийн алба хаагчид эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байх үед 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний 21.20 цагийн орчимд эрэгтэй хүн өөр дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл хийсэн ба алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, галыг унтраан эрсдэлийг таслан зогсоосон. Тухайн асуудалд СБД-ийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд өөрийгөө шатаах үйлдэл гаргасан иргэнд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн. Иргэний гадуур хувцас шатсан, биеийн байдал хэвийн байна" гэлээ.

Т.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ
Т.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ
 
Холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ дараагийн тулаанаа ирэх 7 хоногт хийнэ
Холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ дараагийн тулаанаа ирэх 7 хоногт хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!