Т.Даваадалай НЗД-ын орлогчийн ажлаас өөрийн хүсэлтээр ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Албан тушаалыг авч бас өгч болдгийг харуулж байна. Ажлаа өгч байгаа тул АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж өөрийнхөө гэм буруугүйг нотолно" гэлээ.

Үдээс өмнө цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийх үеэрээ Т.Даваадалай нь нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тухай мэдээлсэн байдаг. Тодруулбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Харин Т.Даваадалай цагдаагийн байгууллагаас хийсэн дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм.

ЭМЯ: Эмийн чанарыг хянах Үндэсний лавлагаа лабораторитой болно
ЭМЯ: Эмийн чанарыг хянах Үндэсний лавлагаа лабораторитой болно
 
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!