Эрүүгийн цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанаас байцаалт авсан аж. Сануулахад, түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх асуудалд холбогдоод буй.
Мөн түүнчлэн түүний төрсөн дүү Т.Мөнхдалай нь "Улаанбаатар метро" төслийн даргаар ажиллаж буй нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй асуудлыг дагуулаад байгаа юм. Бид үүсээд буй нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!