
Иргэдийн эзэмшиж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг “Эрдэнэс Монгол” ХХК Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүллээ. Ингэснээр 2012 оноос хойш нас барсан 132,692 хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байсан 111.2 сая ширхэг хувьцааг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлөн авах эрх зүйн боломж бүрдэж байна.
Мөн дээрх иргэдийн хувьцаанд ногдох хуримтлагдсан ногдол ашиг одоогоор Төрийн сангийн дансанд хадгалагдаж байгаа бөгөөд цаашид хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх нөхцөл бүрдэнэ. Өвлүүлэх эрхийг нээсэн Засгийн газрын тогтоол 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. "Эрдэнэс Тавантолгой" ХК болон төрийн холбогдох байгууллагууд ирэх нэг сарын хугацаанд хувьцаа өвлөн авах боломжтой иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар, зааварчилгаа өгч ажиллана.
Энэ шийдвэр нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжиж буй чухал алхам бөгөөд 1072 хувьцаатай холбоотой 10 гаруй жил яригдсан асуудлыг бодитоор шийдвэрлэж, гацаанаас гаргалаа. Иргэдийн өмчийн эрхийг хамгаалсан, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг урагшлуулсан, шударга ёсны чухал шийдвэр боллоо.
Эх сурвалж: Эрдэнэс Монгол
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!