SOCIAL POP: Ерөнхий сайдад ирсэн “Х.Нямбаатарыг шалгах....“ гэсэн чат ОЛНЫ АНХААРЛЫГ татав

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр өглөө цахим хуудастаа Казахстан улсад айлчилж буй Ерөнхийлөгчийн айлчлалын багт яваа АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай видео колл хийсэн. Тэрбээр энэ дүрст дуудлагаараа түлш, шатахууны үнийн талаар мэдээлэл авсан. Энэ үеэр түүний утасны дэлгэц дээр "Нямбаатарыг шалгах" гэсэн чат, мессеж ирж буй нь бичигдэн үлджээ. Энэ нь хэнээс ирсэн, ямар учиртай болох нь сошиал орчны ярианы сэдэв болоод байгаа юм.

Харин уг асуудалд одоогоор Ерөнхий сайд болон Засгийн газрын хэвлэлийн албанаас тайлбар өгөөгүй байна.

Сануулахад, Өчигдөр Х.Нямбаатар болон хотын удирдлагуудыг Туулын хурдны замтай холбоотой хууль хяналтын байгууллагууд шалгаж, шийдвэр гаргах үүргийг Ерөнхий сайд өгсөн байдаг. Энэ дагуу Туулын хурдны замын төслийг зогсоосон. Мөн төсөлтэй холбоотой асуудлыг АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлснээ мэдээлсэн юм.

Тиймээс ч энэ чат олны анхаарлыг татаж, хууль хяналтынханд албан тушаалтнууд хэн нэгнийг шалгах чиглэл өгдөг үү, эсвэл Ерөнхий сайд руу иргэд Нямбаатарыг шалга гэсэн мессежүүд явуулж байна уу зэргээр олон таамгийг иргэд дэвшүүлж байна.

Д.Цогтбаатар: С.Бямбацогт гэх шинэ дарангуйлагч төржээ. Утсаа хураалгаад “Мөлхөж орж ирвэл ир“ гэх нь холгүй залгаж байна
Д.Цогтбаатар: С.Бямбацогт гэх шинэ дарангуйлагч төржээ. Утсаа хураалгаад “Мөлхөж орж ирвэл ир“ гэх нь холгүй залгаж байна
 
Н.Номтойбаяр: ЗГ-т орсон ч Ерөнхийлөгчийн хууль дээрх миний зарчмын байр суурь өөрчлөгдөхгүй
Н.Номтойбаяр: ЗГ-т орсон ч Ерөнхийлөгчийн хууль дээрх миний зарчмын байр суурь өөрчлөгдөхгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!