Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хан-Уул дүүргийн Дөрөвдүгээр хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312 дугаар сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барихаар төлөвлөсөн. Тодруулбал, хоёр эгнээ бүхий 695 метр авто зам барих гүйцэтгэгчийг тавдугаар сарын 20-нд шалгаруулж, гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Энэ талаар НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Авто замын ажлын хүрээнд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг барихаас гадна борооны ус зайлуулах шугамын ажлыг хийнэ. Тус авто замыг ашиглалтад оруулснаар 312 дугаар сургууль, цэцэрлэг рүү зорчиж буй иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой” гэлээ.

Маргаашаас дараалсан гурван үндэсний бөхийн барилдаантай
Маргаашаас дараалсан гурван үндэсний бөхийн барилдаантай
 
ҮХЦ: “Ерөнхийлөгчөөр 50 хүрсэн, сүүлийн 5-с доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, МУ-ын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно“ гэсэн нь ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
ҮХЦ: “Ерөнхийлөгчөөр 50 хүрсэн, сүүлийн 5-с доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, МУ-ын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно“ гэсэн нь ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!