Өчигдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар А.Баярыг НИТХ-ын даргаас огцруулж, оронд нь Д.Ихбаярыг сонгохоор нэр дэвшүүлсэн. Улмаар түүнийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болсноор хуралдаан түр завсарласан. Тэгвэл НИТХ-ын даргаар сонгогдох Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайдын найз Д.Ихбаяр гэж хэн бэ.
Түүний хувьд ажлын гараагаа 2008-2009 онд Их засаг ОУИС-д Гадаад харилцааны мэргэжилтнээр эхлүүлэн Лицей сургуулийн захирал хүртэл дэвшиж, 2013-2018 онд Баянгол, СХД-т хэлтсийн даргаар ажилласан. Харин 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж, Хотын дарга Д.Сумъяабазарын орлогчоор ажиллаж байсан ч шахмал түлштэй холбоотой мэдээлэл хийж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.
2018 оноос хойш улстөрийн албан тушаалуудад идэвхтэй томилогдож, улстөрийн карьеараа эхлүүлсэн. 2025 оны 12 дугаар сараас Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа. Мөн тэрбээр Ерөнхий сайд Н.Учралын насан багын найз юм. Тэрбээр өдгөө НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!