НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел тэргүүтэй төлөөлөгчид Дундговь аймагт зочиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймагт айлчилж, аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.

Айлчлалд НҮБ-ын Хүүхдийн Санг төлөөлж Суурин төлөөлөгч Биате Дастел, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг, мэргэжилтэн Б.Хишигжаргал, Түншлэл хариуцсан зөвлөх Р.Жавхланбазар нар оролцсон бол Дундговь аймгийг төлөөлж аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, БОНХОБТХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга, Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цэцэгдэлгэр нар оролцлоо.

Уулзалтын үеэр талууд хэрэгжүүлсэн болон хэрэгжиж буй ажлуудын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Цаашид санамж бичгийн хүрээнд:

  • “Дулаан гэр–эрүүл ирээдүй” санаачилга
  • Ногоон сургууль
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Ус, ариун цэвэр, эрүүл ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Нийгмийн бодлог чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Мөн сургуулийн сэтгэлзүйн болон хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэтгэлзүйч болон Англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ЧИП багцын хүрээнд өрх дундын нарны хавтангийн системийн төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар болов.

Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн шинэчлэлтийг танилцуулж, цаашид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Айлчлалын үеэр Гурвансайхан сумын Чулуут багт “контейнерт суурилсан, нарны эрчим хүчээр ажилладаг хөргөлтийн систем”-ийн төслийг хоёр талын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр малчин өрхүүд сүү, сүүн бүтээгдэхүүнийг жилийн турш хадгалах боломж бүрдэж, сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн тендер авчихаад ашиглалтад оруулдаггүй ч төсөвт өртгөө жил бүр нэмэгдүүлсэн барилгын компаниудын хар жагсаалтыг ЗАРЛАНА
Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн тендер авчихаад ашиглалтад оруулдаггүй ч төсөвт өртгөө жил бүр нэмэгдүүлсэн барилгын компаниудын хар жагсаалтыг ЗАРЛАНА
 
Д.Энхтүвшин: Хэдүүлээ дарга цэрэг эсвэл яаралтай горимоор орж ирсэн хуулийг л ярьдаг боллоо
Д.Энхтүвшин: Хэдүүлээ дарга цэрэг эсвэл яаралтай горимоор орж ирсэн хуулийг л ярьдаг боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!