Эрүүл мэндийн дэд сайд асан Г. Номин Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдлоо. Тодруулбал, тэрбээр Ерөнхий сайдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын асуудлаар зөвлөх аж.
Эргэн сануулахад, түүний хувьд өнгөрөгч Засгийн газрын үед Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон ч Н.Учралын ЗГ-ын үед дэд сайд нарын "цомхтгол"-д багтаж ажлаа өгөөд байсан билээ.
Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй. АУ-ны магистр, Бизнесийн удирдлагын магистр, АУ-ны докторант, Эрүүл мэндийн салбарт гадаад, дотоодын 100 гаруй судалгааны бүтээлтэй залуу эрдэмтэн, судлаач эмэгтэй юм. Ажлын туршлагыг авч үзвэл, Анагаахын сургуульд 2015 онд туслах судлаачаас эхлээд үндсэн судлаач, багш, мэргэжилтнээр ажиллаж сүүлд Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан аж. Түүний хувьд төрийн албаны мерит зарчмаар дэвшин ажиллаж буй залуу үеийн төлөөлөл болсон чамгүй мэдлэг боловсролтой эрдэмтэн судлаач юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!