
Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Онгоцны толгой” гэдэг газарт “ЗИЛ-131” загварын ачааны автомашин Идэрийн голын усанд суусан тухай дуудлага өглөөний 06:55 цагт Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн дугаарт ирсэн.
Дуудлагын дагуу Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж уг ачааны автомашин дотор зорчиж явсан 2 том хүнийг завиар зөөвөрлөж голын эрэг дээр эсэн мэнд гарган, 11:31 цагт машиныг татан гаргалаа.
Иргэд,тээвэрчид та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж баталгаат зам гүүрээр зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр гарам гарцгүй газраар гол нуурын усаар гатлахгүй байхыг Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангиас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!