Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: “Би сайдын хүү” гээд байгаа нөхөр бол миний бурхан болсон ахын хүү. Хүмүүжих газраараа ороод хүмүүжээд явж байгаа залуу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

"Би сайдын хүү" гэж шөнийн цагаар олон нийтийн газар авирлаж буй иргэнийг Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хүү гэх мэдээлэл цахим орчинд гараад байсан.

Тэгвэл сайд Л.Энх-Амгалан энэ талаар цахим хуудаснаа тайлбар хийж "Би хүү, охин хоёртой эцэг хүн. Хүү, охин хоёр минь хүний дайтай амьдрах гээд л хичээж явна. Харин энэ нөхөр бол миний бурхан болсон ахын хүү. Эцэггүй хүүхэд толгой томтой гэдэг шиг яаж ч дэмжээд, буруу алхах гээд байдаг нэг хэцүү нөхөр байна. Хүний зовлон гэж хэцүү юм. Хүмүүжих газраараа ороод хүмүүжээд явж байгаа залуу" гэжээ.

ХҮН намын зөвлөл: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн танилцуулгыг сонсож байна
ХҮН намын зөвлөл: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн танилцуулгыг сонсож байна
 
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.