Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Даваадалайг түүний эхнэр Б.Анхтуяагийн компанийг шилжүүлж авсан Н.Билгүүний хамт баривчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хотын орлогч дарга Т.Даваадалайг өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас дуудаж байцаалт авсан. Улмаар 48 цаг цагдан хориод буй. Түүнтэй хамт "Авангард уран дизайн энд инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн, "Абонк" ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нарыг баривчилж, орон байр болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн тухай Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.

Тэднийг Эрүүгийн хуулийн 17.4.2.2 хэсэгт зааснаар /Хөрөнгө завших/, 18.6.1-т зааснаар /Мөнгө угаах/ хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Тодруулбал, Н.Билгүүн нь Хотын орлогч дарга Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан "Анка Урбан Инженеринг энд Дизайн" ХХК-ийг 2024 оны аравдугаар сарын 16-нд нэр шилжүүлэн аваад, 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тус компанийн нэрийг сольж “Авангард Уран Дизайн энд Инженеринг” ХХК нэртэй болгосон байдаг.

Т.Даваадалай гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ
Т.Даваадалай гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ
 
Л.Мөнхбаясгалан: Би “живж” байгаа МАН-ын засагт гүйж орж сайд боллоо юу
Л.Мөнхбаясгалан: Би “живж” байгаа МАН-ын засагт гүйж орж сайд боллоо юу
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.