Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий сайд Н.Учралтай хагас коксын үйлдвэрийг хэрхэн явуулах асуудлаар уулзжээ. Тэрбээр энэ талаар Зөв.мн сайтад өгсөн ярилцлагадаа "Ирэх өвлийн хагас коксын үйлдвэрлэлийг хэрхэн явуулах асуудлаар л уулзлаа" гэжээ.
Мөн тэрбээр сүүлийн өдрүүдэд нийслэл дэх төслүүдийг шалгаж байгаа, холбоо хамаарал бүхий хүмүүсийг шалгаж буй асуудалд "Төслүүдийг зогсоож, хүмүүсийг шалгаж байгаа нь надтай, миний албан тушаалтай холбоотой гэж харж байна" гэж тайлбарласан байна.