Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗБДС-гийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийн албан тушаалаа урвуулсан ашигласан хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ. Улмаар шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 476,7 м.кв талбай бүхий оффисын талбайд ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б” ХХК-тай 185.896.955 төгрөгөөр гэрээ байгуулж давуу байдал бий болгосон байна.

Энэ нь улсад их хэмжээний хохирол учруулсан гэж АТГ-аас үзжээ. Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдсон тус сангийн хуульч “Д”, ахлах мэргэжилтэн “Бц”, “Бм”, хараат бус гишүүн “Д, “Ц” нар нь мөн хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй “Б” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон байдаг.

Түүнчлэн Ш.Алтанчимэг нь Ерөнхий нягтлан бодогчид амаар үүрэг өгч, банкны салбар руу мөнгө шилжүүлснээр 38.663.013 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Э.Лхагва: Сэтгүүлчээр ажиллаж ирсэн он жилүүдэд хэн нэгнээс мөнгө асуух хүмүүжил, ёс зүй надад байгаагүй
Э.Лхагва: Сэтгүүлчээр ажиллаж ирсэн он жилүүдэд хэн нэгнээс мөнгө асуух хүмүүжил, ёс зүй надад байгаагүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд