Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Лхагва: Сэтгүүлчээр ажиллаж ирсэн он жилүүдэд хэн нэгнээс мөнгө асуух хүмүүжил, ёс зүй надад байгаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Оюутолгой Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан Ерөнхий менежер Э.Лхагвыг сэтгүүлч Б.Баабар өөрийн твиттер хуудастаа өөрөөс нь мөнгө авсан гэх агуулга бүхий нийтлэлийг оруулсан юм.

Тодруулбал, "Энэ нөгөө прокурор асан Энх-Амгалангийн хүргэн мөн үү? Над руу утасдаад "Панамын оффшор дансанд өөрийн чинь нэр дээр 26 сая ам доллар байгааг илрүүллээ. Хагасыг нь надад өгвөл зарлахгүй" гэсэн. Миний баярласан гэж жигтэйхэн 25-ыг нь чи ав, надад ганц сая нь хаваасаг гэсэн" хэмээх зүйлийг бичсэн байсан юм.

Тэгвэл уг асуудалд Э.Лхагва хариу тайлбар хийлээ. Тэрбээр,

"Өглөөний мэнд ээ. Сэтгүүлчээр ажиллаж ирсэн он жилүүдэд хэн нэгнээс мөнгө асуух хүмүүжил, ёс зүй надад байгаагүй ээ. Харин эрх мэдэлтнүүдээс хариуцлага, ёс зүй өдөр бүр шаардаж, баримт нягталж ажилладаг бсаныг минь хамт ажиллаж бсан сэтгүүлч, редактор, үзэгчид мэдэх байх аа" гэсэн байна.

Ташрамд дуулгахад Э.Лхагва нь Mongol HD телевизэд сэтгүүлчээр ажиллаж байхдаа Панамын баримтуудтай холбоотой баримтуудыг дэлгэж, түүнтэй холбоотой Монгол Улсын иргэдийн нэрийг зарлаж байсан юм.

Реппер Lil Thug E тэнгэрийн оронд заларлаа
Реппер Lil Thug E тэнгэрийн оронд заларлаа
 
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.