Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү: АН-ын бүлгийн даргыг сольсон асуудлаар ҮХЦ тогтоол гаргаж, маргаан үүсгэсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр АН-ын хууль, эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичиг О.Баасанхүү дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,

"МАН эрх мэдлээ баталгаажуулахын тулд ажил хийж байгаа мэт харагддаг, бүх сөрөг хүчнээ худалдаж авах гэж оролддог. Хамгийн харамсалтай нь УИХ-ын тухай хуулийн 31.12 заалтыг өөрчилж бүлгийн даргыг сольсон.

Миний хувьд үүнийг ҮХ зөрчсөн, хууль бус үйлдэл гэж үзэн ҮХЦ-д гомдол гаргасан. Гомдол дээр 2022.09.12-ийн өдөр 99 тоот тогтоол гарсан байна. Тогтоолоор, үндсэн хуулийн 19, 21, 23, 27-р зүйлийг тус тус зөрчсөн гэдэг нь үндэслэлтэй байна гээд маргаан үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, дунд суудлын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.

Маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл автоматаар зогсдог хуультай. Хуулийн үйлчлэл зогсож байгааг мэдэхгүйгээр УИХ-ын дарга, гишүүд ямар нэг үйлдэл хийвэл энэ нь түдгэлзсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр дахин ҮХ зөрчсөн асуудал болно гэдгийг мэдэгдмээр байна" гэв.

УЕПГ: Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцлийг шалгуулахаар ирсэн 5 хэргийг хянаж байна
УЕПГ: Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцлийг шалгуулахаар ирсэн 5 хэргийг хянаж байна
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.