Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: МАН-ын үе үеийн ГЕНСЕКҮҮД

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 43 секунд

Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газраа бүрдүүлээд 10 гаруй хоног өнгөрч байна. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнд "сайн менежер" тодотголтой МАН-ын генсек Д.Амарбаясгалан багтаж, ЗГХЭГ-ын даргаар томилогдсоноор түүний орыг хэн залгах вэ гэх асуултад сонирхолтой таамгууд үргэлжилсээр буй. Тэгвэл 1992 оноос хойш МАН-ын түүхэнд арван хуруунд багтах генсекүүд томилогдон ажиллажээ. Та бүхнийг МАН-ын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нартай танилцуулья.

-1992-1996: Бүдрагчаагийн Даш-Ёндон-

Edited by Ubn.mn

Ардын намын генсек, даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон бол ардчиллаас хойших МАН-ын суурийг тавьсан эрхмүүдийн нэг. Түүний улс төрд оруулж ирж, бэлтгэсэн хүмүүсийн нэг жишээ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Түүнийг улс төр дэх "дам" оролцоо одоо ч Ардын намд хүчтэй гэх яриа бий.

-1996-1997: Намбарын Энхбаяр-

Б.Даш-Ёндон даргын дараа МАН-ын "гал тогоонд" очсон хүн бол Н.Энхбаяр. Н.Энхбаярын "хаан" гэж хэлүүлэх хүртлээ өсч дэвжсэн карьер яг эндээс эхлэлтэй. МАН-ын генсек, соёлын сайд, УИХ-ын гишүүн гээд Н.Энхбаярын улс төрийн албан тушаал тасралтгүй өссөн түүхтэй.

-1997-2001: Лхамсүрэнгийн Энэбиш-

Хурц, ширүүхэн шүүмж хэлчихдэг Л.Энэбиш даргад МАН байтугай монголчууд бүгд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Тэрбээр, 1997-2001 он хүртэл МАН-ыг генсекээр ажиллаж байв. Хүнд хэцүү ялагдлын дараах 2000 оны үнэмлэхүй ялалтын сонгуульт ажлыг удирдаж явсан хүмүүсийн нэг билээ.

-2001: Долоонжингийн Идэвхтэн-

Хуучин нэрээр МАХН, одоогийн нэрээр МАН-ын гол дарга нарын нэг байсан хүн бол Д.Идэвхтэн. Н.Энхбаярыг "хаан" байхад түүний үйл ажиллагааг намдаа тусгаж, холбон зуучилж ирсэн гэж тухайн үеийнхэн шүүмжилдэг. Улс төрийн асар тодорхойгүй байр суурьтай, төвийг сахисан тун бөөрөнхий хүн байв. Тэрбээр сүүлд ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв.

-2005-2007: Санжийн Баяр-

Улс төрд удаан хүлээсэн дүр эргэн ирэв. Анх Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхаасаа л улс төрд өөрийн гэсэн дүрийг тод гаргасан С.Баярыг ОХУ-д элчин сайдаар ажиллаж байгаад буцаж ирээд намаа "авсан" нь энэ. Н.Энхбаяр өөртэй нь өрсөлдөх хэмжээний лидерийг түлхдэг, холдуулдаг байсан гэх яриа бий. Тиймээс С.Баярыг Орос руу "цөлсөн" гэх яриа ч бий. Ямартаа С.Баяр эргэн ирж МАН-ын улс төр нэг хэсэгтээ л "өнгө" оров.

-2005-2007: Ёндонгийн Отгонбаяр-

С.Баяр намын дарга болсон даруйдаа сонирхолтой сонголт хийсэн нь Ё.Отгонбаярыг генсекээр сонгосон явдал юм. Ё.Отгонбаярын өмнүүр орох боломжтой олон улстөрчдийн урт жагсаалтыг С.Баяр дайруулан түүнийг томилж орхисон. Тэрбээр, хоёр жилийн хугацаанд их чимээгүй генсек байсаар байгаад ажлаа өгсөн түүхтэй.

-2008-2012: Ухнаагийн Хүрэлсүх-

"МАН-ын улаан хамгаалагч" гэдэг нэрийг 2000-аад оны эхээр л анх авсан У.Хүрэлсүх сая нэг юм энхрий хайрт намынхаа удирдлагаар очсон нь энэ. Тэр хуучин МАХН, шинэ МАН хоёрын генсекээр ажилласан сонин түүхтэй хүн. У.Хүрэлсүх гурван жилийн хугацаанд генсекээр ажиллахдаа МАХН гэх нэрээ МАН болгон солих ажлыг гардаж хариуцсан хүн билээ.

-2012-2013: Гомбожавын Занданшатар-

Ө.Энхтүвшин даргын үед одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ганцхан жилийн хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллав. Тэр ялагдал, бас намын дотоод зөрчилтэй тун хүнд хэцүү үед намынхаа удирдах албан тушаалд нэг жилийн хугацаанд ажиллаад гадагшаа суралцахаар явсан билээ.

-2013-2016: Жамъянгийн Мөнхбат-

Бараг долоон жил хоосон явж ирсэн М.Энхболд намаа буцаан авсан 2013 онд Ж.Мөнхбат генсекээр томилогдов. Гурван жилийн хугацаанд генсекээр ажиллахадаа сөрөг хүчний дүрийг тултал нь бүтээсэн нэгэн. Саарал ордонд гишүүд нь дотроос нь АН-ыг зовоож, Сүхийн талбайд Ж.Мөнхбат гаднаас нь АН-ыг зовоож байлаа.

-2016-2022: Дашзэвэгийн Амарбаясгалан-

Ж.Мөнхбатын дараа У.Хүрэлсүх МАН доторх төрийг эргүүлэх цагт Д.Амарбаясгалан генсекийн орыг залгав. Дараалсан гурван том сонгуульд намаа ялуулсан. Стратегийн нарийн ухаантай гэж МАН-ынхан түүнийг нялуунаараар шүтдэг. Сая ЗГХЭГ-ын дарга болсон түүнийг генсекийн суудлаа өгөх байх гэдэг шуум гарсан ч нам доторх эрх мэдлийн төлөөх бужигнааныг хазаарлахын тулд тэрбээр ЗГХЭГ-ын дарга, генсек хоёроо давхар хашихаар тохирсон гэх мэдээлэл бий. Үүнийг тун удахгүй Бага хурлаа хуралдуулж дүрмээ өөрчлөх замаар хийнэ гэж эх сурвалжууд мэдээлсэн.

Хэрэв ингэвэл Д.Амарбаясгалан нь Ж.Батмөнхөөс хойш анх удаа нам төрийн ажлыг хослуулж барьсан нэгэн болох учиртай. Мөн хамгийн удаан МАН-ын генсекээр ажилласан нэгэн болж одоогоор намынхаа түүхэнд үлдээд байгаа.

Ая зохиогч Б.Долгион бусдад хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ
Ая зохиогч Б.Долгион бусдад хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ
 
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц