Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Д.Болд олон улсын ISO стандарт хангасан А зэрэглэлийн студиэ нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд
Зургийг МХАҮТ-ийн хуудаснаас ашиглав

“B Рroduction” үүсгэн байгуулагдсаны 16 жилийн ойн хүрээнд олон улсын ISO 3382:2009 акустикийн стандарт хангасан, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон, кино хөгжмийн дуугаралт болох “DOLBY SURROUND” тохируулга хийх боломжтой дуу бичлэгийн А зэрэглэлийн “440Hz records” студийг албан ёсоор нээж, танилцууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын дэд сайд М.Батбаяр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад хүмүүс оролцжээ.

Монголд анхдагч “440Hz records” нь үндсэн таван студитэй, хамгийн том студи болох А студи нь “Solid State Logic”-ийн хамгийн том загвар буюу “SSL Duality Delta 48 channel” аналоги удирдах төхөөрөмжийг ашигладаг бөгөөд пянзны бичлэг хийх боломжтойн дээр холливудын киноны хөгжмийн “Dolby Surround 5.1” дуугаралт, олон улсын киноны хөгжмийн стандартыг хангах боломжтой гэж тус продакшны захирал Д.Болд мэдээлэв.

Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг яагаад шахав...
Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг яагаад шахав...
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.