Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг яагаад шахав...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

Хотын дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнийхээ сэнтийгээс бууж, нийслэл гэх том айлыг удирдсан даруйдаа мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Түүний нэг нь Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж юм. Түүнийг Ерөнхий архитектороор томилогдсон даруйд НИТХ-ын зарим төлөөлөгчид уг албан тушаалаас нь буулгахаар зүтгэсэн ч Хотын дарга тэдний хүслийг биелүүлээгүй. Гэтэл тэд хүслээ гүйцээхийн тулд Н.Нацагдоржийг албан тушаалаас нь огцруулахаар албан бичиг бэлдэж, Хотын даргад өгөхөөр бэлдэж байгаа тухай "бор шувуу" Хангарьд ордонд нисэж байна.

Огцруулах шалтгаанаа өнгөрсөн мягмар гарагт Монголд анх удаа зохиогдож буй Азийн архитекторчдийн үзэсгэлэнд Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотыг хэрхэн яаж тэлэх, хэрхэн яаж түгжрэлээс гарах талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, “Сонсголонт хот төсөл” гэх томоохон ажлыг танилцуулсан. Гэтэл НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид түүнийг энэхүү төслөө НИТХ-д танилцуулаагүй байж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө хэмээн шүүмжилж, түүнийг огцруулахаар болсон гэнэ.

Гэтэл Н.Нацагдорж энэхүү төслийг аль эртнээс бэлдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга нарт танилцуулж тэднээс дэмжлэг авсний үндсэн дээр ийнхүү олон нийтэд танилцуулжээ. Маш хариуцлагатай албан тушаал хашиж буй хэнбугай ч удирдлагууддаа танилцуулахгүйгээр ийм том хэмжээний ажлыг олон нийтэд дур мэдэн танилцуулахгүй нь тодрорхой. Гэтэл “Сонсголонт хот төсөл”-ийг дээд түвшинд танилцуулагдснийг НИТХ-ын ганц хоёр төлөөлөгч мэдэхийн дээдээр мэдэж буй хэрнээ яагаад ийнхүү мэдэн будилж Н.Нацагдорж гэх хүнийг албан тушаалаас нь огцруулах хэмжээнд асуудлыг дөвийлгөв гэдэг нь хачирхалтай.

Тэгээд ч олон улсын үзэсгэлэн Монголд анх удаа болж байхад ямар ч шинэ соргог зүйлгүйгээр энэхүү уулзалтад хэн ч орохгүй нь тодорхой. Ийм л нэг хувийн эрх ашиг, сандал суудлын төлөөх тэмцлээ улс орны чухал асуудлын өмнө зорилгоо болгож мэргэжлийн гэх тодотголтой Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн суудлыг ганхуулахаар зэхэж буй нь үүний ард маш том ашиг сонирхол нуугдаж буйг харуулж байна.

Өмнө нь түүнийг хэд хэдэн удаа огрцуулахыг нэр бүхий төлөөлөгчид хүссэн ч хотын дарга Д.Сумъяабазар “Н.Нацагдорж шиг ажлаа мэддэг мэргэжлийн хүн байна уу” хэмээн амыг нь таглаж байсан гэдэг. Учир нь өдгөө Д.Сумъяабазар дарга мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж байж 1.6 сая хүн амтай их хотын ажлыг урагшлуулна гэдгээ мэдэж буй учраас хов зөөгчдийн үгийг холуур шидэж байсан нь ихээхэн учир шалтгаантай аж.

Эцэст нь Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэний дургүйг хүргэж хэвлэлээр боорлуулах хэмжээнд хүрэв гэдэг нь асуулт болон үлдлээ.

Ховдын Засаг дарга Э.Болормаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн үйл явцтай танилцав
Ховдын Засаг дарга Э.Болормаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн үйл явцтай танилцав
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.