Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Google street view” дэх Улаанбаатар хотын зураглалыг шинэчилнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх ажлыг өнөөдөр эхлүүллээ. "Google street view"-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулснаар интернэт хэрэглэгчдэд Улаанбаатар хотын тухай үнэн зөв, бодитой, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх юм.

Улаанбаатар хотыг дэлхийд таниулан, сурталчлах “Google” төсөл нь анх 2014 оноос хэрэгжиж эхлэн, өнөөдөр ийнхүү төслийн хоёрдугаар шатны нээлтийг хийж байна.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхий дахинд Улаанбаатар хотыг төдийлөн сайн мэдэхгүй, нүүдлийн аж ахуйн үеэр төсөөлөх нь бий. Энэ ойлголтыг залруулж, уламжлал, шинэчлэлийг хослуулж буй Улаанбаатар хотын хөгжил болон монгол өв соёл, уламжлалаа зөв сурталчлан таниулахын тулд мэдээ мэдээллээ ямагт үнэн зөв оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг зөв зүйтэй, шуурхай оруулж чадвал жуулчдын тоог ч мөн нэмэгдүүлэх боломжтой. Иймд техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Хотын даргын зүгээс бодлого, шийдвэрээр дэмжин ажиллах болно” гэв.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий уг төслийн тухайд хэлэхдээ “Google-ээс Монгол Улс болон Улаанбаатар хотын тухай мэдээлэл хайхад үнэн зөв, бодит мэдээ мэдээллүүд зөвхөн бичвэр байдлаас гадна зураг, дүрс бичлэг хэлбэрээр гарч ирдэг байх хэрэгтэй. Нийслэлийн бүх гудамж, замын зургийг шинэчлэн оруулснаар иргэд шинээр бий болсон авто замын сүлжээг интернэтээр харах боломжтой болно. Ингэснээр түгжрэл ихтэй үед явах дөт, ачаалал багатай замыг харж, хайх боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн зураглалыг шинэчлэхдээ гудамж, талбай, байгууламжаас гадна барилга доторх зургийг оруулна. Ялангуяа төрийн үйл ажиллагаа иргэдэд ойр, ойлгомжтой, нээлттэй байх үүднээс төрийн бүх байгууллага хаана, аль барилгын, хэдэн давхарт байгааг харах боломжтой байдлаар оруулахаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотын зураглалыг авахдаа "Барс моторс" ХХК-аас хандивласан, Монголын хамгийн анхны цахилгаан машин ашиглах бөгөөд уг машин нь нэг цэнэглэлтээр 300 км явах хүчин чадалтай. Ингэснээр маш бага зардлаар нийслэлийн 10,000 км замын зургийг авах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улс “Google street view”-д 2014 оны аравдугаар сард нэгдэж, тус платформд нэгдэж орсон 61 дэх улс нь болсон билээ.

“Нисэх-Яармаг орчимд төлөвлөлтгүй газар олгосноос үүдэлтэй түгжрэл, төвлөрлийн асуудал их байна“
“Нисэх-Яармаг орчимд төлөвлөлтгүй газар олгосноос үүдэлтэй түгжрэл, төвлөрлийн асуудал их байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.