Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүн, тус банкны дэд захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхбаяр нь тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж “Н” ХХК-д давуу байдал олгосны улмаас Хөгжлийн банкинд 21.0 сая ам долларын хохирол учруулсан гэх үндэслэлээр, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж буй.
Түүнийг шүүгчийн захирамжаар цагдан хорьж байсан ч өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс батлан даалтад гаргаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан захирамж гаргаад байсан юм.
Тэгвэл уг шийдвэрийг прокурор эсэргүүцэж, гомдол гаргасан бөгөөд шүүхээс яллагдагч Ч.Мөнхбаярт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, түүнийг үргэлжлүүлэн хорихоор болсон байна.