Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Төсвийн хэмнэлт ярьчихаад ЗГ-ынхаа бүтцийг данхайлгаж байгаа нь хэр оновчтой юм бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батална.

Мөн шинээр томилогдох сайд нарыг танилцуулах юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Би уг нь энэ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж харж байсан. Гэвч Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гээд ороод ирлээ. ЭЗХ-ийн сайд ЦХХ-ны сайд гээд нийлээд 18 сайд байна. Шинээр яамгүй гурван сайд гэхээр 21 сайд. Ерөнхий сайдтайгаа нийлээд 22. Өмнө нь ийм олон бүрэлдэхүүн, бүтэцтэй ЗГ байсан уу, үгүй юу мэдэхгүй. У.Хүрэлсүхийн ЗГ-ын үед 16-уулаа ажиллаад болоод байсан. Одоо бол зургаан сайдаар нэмэгдэх юм байна. Хэмнэлт ярьчихаад Засгийн газрынхаа бүтцийг данхайлгах нь хэр оновчтой юм бэ. Цаг үе хэцүү л байх юм" хэмээлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдгээр бүтцүүд 2023 оны улсын төсөвт орж ирэхээр төлөвлөгдсөн байсан. Нэгэнт ЗГ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа учир сайд нар 2023 оны төсвөө өөрсдөө хийх боломжийг олгох нь ажилд тустай болов уу гэж үзсэн. Бид ард түмний өмнө асуудлаа л шийдэх үүрэгтэй. Түүнээс ямар бүтэцтэй байх, хэнийгээ шийдэж яаж томилох нь УИХ, ЗГ-ын л асуудал" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Би аймгийн зарим удирдлагуудад хатуу сануулга өгч байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би аймгийн зарим удирдлагуудад хатуу сануулга өгч байгаа
 
ШУУД: Допингийн зөрчлийн асуудлаар Бөхчүүдийн төлөөлөл, МОНАДА болон МҮБХ-той нээлттэй уулзалт хийж байна
ШУУД: Допингийн зөрчлийн асуудлаар Бөхчүүдийн төлөөлөл, МОНАДА болон МҮБХ-той нээлттэй уулзалт хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.