Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ЭЗХЯ бол манай улсын нэгдүгээр яам байх болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батална.

Мөн шинээр томилогдох сайд нарыг танилцуулах юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засгийн Хөгжлийн яам бол манай улс орны нэгдүгээр яам. Бүх бодлого төлөвлөлтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана. Салбар хоорондын нэгдсэн уялдааг зохицуулна. Эдийн засгийн хөгжлийн яамны бодлогын дагуу Сангийн яам санхүүжүүлж явах чиглэл рүү орно. Сангийн яам зөвхөн төсвийн орлого талыг хариуцдаг, ЭЗХЯ илүү хувийн хэвшил хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудлыг нэгдсэн цонхоор харах боломжтой бодлогын яам" хэмээлээ.

Х.Болорчулуун: Намайг мэргэжлийн хүн гэдэг утгаар нь ХХААХҮ-ийн сайдаар томилсон байх
Х.Болорчулуун: Намайг мэргэжлийн хүн гэдэг утгаар нь ХХААХҮ-ийн сайдаар томилсон байх
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.