МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.29/ хуралдаж, Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрсийг тодруулсан. Эдгээр сайдуудын нэг нь ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун. Гэвч Х.Болорчулуун гишүүн хоёр удаа сонгогдсон гэдэг утгаараа Ерөнхий сайдын шалгуурыг хангаж байж болох ч Хөдөө аж ахуйн сайдаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудал хөндөгдөж буй. Эл асуудалд тэрбээр "Би ашиг сонирхлын зөрчилгүй гээд Эрүүл мэндийн сайдад очих байсан уу. Миний хувьд Хөдөө аж, ахуйн их сургуулийн агрономын анги төгссөн. Хөдөө аж, ахуй үйлдвэрлэлийн салбарт насаараа ажилласан. УИХ-ын байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороонд арван жил ажиллалаа.
Дорнод гурил компанид хувьцаа эзэмшиж байсан. Одоогийн байдлаар эзэмшиж байгаа хувьцаа байхгүй. Шилжүүлэхийг нь шилжүүлж, зарахыг нь зарсан. Л.Оюун-Эрдэнэ сайд намайг мэргэжлийн хүн гэдэг утгаар нь сайдаар томилсон болов уу гэж бодож байна" гэв.