ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 30-ийн талынхан өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайдтай уулзана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өчигдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэх үедээ "Ерөнхий сайдтай уулзахаар явж байна. Л.Энх-Амгалан сайдад тодорхой хариуцлага тооцуулах асуудлыг ярина" гэж мэдэгдсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхий сайд Н.Учралтай уулзахаар болсон байна.

Уулзалтаар Боловсролын сайд Л.Энх-Амгаланг чөлөөлөхтэй холбоотой шаардлагыг тавихаар бэлдэж буй бөгөөд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд төсөв тусгасан гэх асуудалд Л.Энх-Амгалан сайдын гаргасан үйлдлийг эсэргүүцэж буй талаараа Д.Амарбаясгалан өчигдрийн мэдэээллийнхээ үеэр хэдэнтээ дурдсан байдаг.

Эргэн сануулахад, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн зүгээс "Гэрт ойр сургууль" хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан ба эдгээрт Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль байхгүй гэж мэдэгдсэн ба энэ үеэрээ УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг зохион байгуулалттай үйлдэл хийсэн монгол төрийн "түгжил" гэж мэдэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор зарим гишүүдийн зүгээс түүнийг уучлал гуйхыг ч шаардаад амжсан. Харин тэрбээр уучлал гуйхгүй гэдгээ мэдэгдсэн.

Э.Цэндбаатар, Мухаммад Якубов нарын хүсэн хүлээсэн тулаан арваннэгдүгээр сард болно
Э.Цэндбаатар, Мухаммад Якубов нарын хүсэн хүлээсэн тулаан арваннэгдүгээр сард болно
 
ОХУ-аас орж ирсэн түймрийг ЦУРАМД оруулжээ
ОХУ-аас орж ирсэн түймрийг ЦУРАМД оруулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!