Эдийн байнгын хорооны хурал үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монголбанк гэсэн нэг зовлон байна. Мөн зарим яамдыг хэлмээр байна. Том зургаа харж чадахгүй байгаа учраас жижиг зовлонгуудаасаа салж чадахгүй байна. Дэлхийн эдийн засаг хаашаа яаж хөдлөхөөр байна гэдгийг олж харж чадах ёстой. Үүний тусгал нь Монголд орж ирж тусаж, үр дүнгээ өгөх ёстой.
Буруу арга хэмжээ аваад байвал зовох хугацаа л уртасна. Үндсэн асуудлаа шийддэггүй. Тэгэхээр яах аргагүй мөнгөний бодлого, бусад бодлогын зохицуулалтыг сайн хэрэгжүүлэх ёстой. Мөнгөний бодлогоо чангал. Төсвөө блансжуул. Тээвэр ложистикийн асуудлаа арай өөр нүдээр хараад зоригтой шийдээд яв гэсэн үг. Гэтэл Монголбанк яг эсрэг зүйл ярьсаар байгаад өнөөдрийн байдал хүрлээ. Инфляц 17, бодлогын хүү 10 хувьтай байна. Одоо банкууд нь зээл олгохгүй байна. Шийдлээ зөв гаргаад зоригтойхон ажилла. Валютын нөөц 4.9 байсан бол одоо 2 дахин буурсан байна. Энэ бол ханш буруу байгааг илэрхийлж байна" гэлээ.