Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 41 секунд

Үдээс өмнө Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол явагдсан билээ. Үүнтэй холбогдуулан үдээс хойш ЭЗБХ-ны хуралдаанаар сонсголын тайланг хэлэлцэж, гишүүд асуулт асуун хариулт авав.

Улмаар бүрэн эрх нь дууссан Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлж, С.Наранцогтыг томилохыг дэмжих санал хураалт явуулахад 20 гишүүний 15 буюу 75 хувь нь дэмжсэнээр С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох УИХ-ын тогтоол дэмжигдлээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг пүрэв гарагийн чуулганы хуралдаанд танилцуулан хэлэлцэх бөгөөд санал хураалтаар томилгоог эцэслэх юм.

Өнөөдөр МАН-ын УЗ болон Засгийн газар хуралдаж, дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ
Өнөөдөр МАН-ын УЗ болон Засгийн газар хуралдаж, дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.