Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: АН-ын даргаар С.Баярцогтыг томилох тухай өрнөсөн яриа хэлцэл байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.08.25/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өчигдөр УИХ-ын дарга чуулганы хуралдаанд уншиж танилцуулснаар баталгаажиж, өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг анх хуралдлаа. Цаашид АН-ын бүлэг хасдаг, хуваадаг хэрчдэг биш олуулаа болсон асуудлаа ярилцах зарчмыг үйл ажиллагаандаа тусгана. АН улам олуулаа болж хүчтэй байр суурь илэрхийлж ажиллана.

АН-ын зөрчилдөөн, маргаан багагүй хугацаанд үргэлжилж байгаа. УИХ-ын бүлэг ч хуваагдлын байдалтай явсан нь үнэн. УИХ дахь бүлгийн гишүүд аль нэг талыг барьж туйлшрахгүйгээр төвийг сахиж, үндсэн бодлого чиглэлээ барьж ажиллана. Туйлширсан байр суурьтай ганц, хоёр л гишүүн байна. АН-ын даргаар С.Баярцогтыг томилох тухай яриа хэлцэл болсон зүйл байхгүй" гэв.

Энэ сарын 27, 29, 31, ирэх сарын 2-нд сондгой, энэ сарын 28, 30, ирэх сарын 1, 3-нд тэгш тоогоор төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцоно
Энэ сарын 27, 29, 31, ирэх сарын 2-нд сондгой, энэ сарын 28, 30, ирэх сарын 1, 3-нд тэгш тоогоор төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцоно
 
“Silk Way Star” шоунд ТЭРГҮҮН байр эзэлсэн И.Мишээл өнөөдөр мэдээлэл хийнэ
“Silk Way Star” шоунд ТЭРГҮҮН байр эзэлсэн И.Мишээл өнөөдөр мэдээлэл хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.