Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВАН И: Монгол Улс “Нэг Хятад“ бодлогыг тууштай баримталж байгааг дахин нотолсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, үүнийхээ дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд нар мэдээлэл өгөв.

Гадаад хэргийн сайд Ван И "Хоёр жилийн дараа Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. Одоогийн олон улсын нөхцөл байдалд Хятад болон Монгол холбогддог. Тийм учраас сайн хөрш мөн эрсдлийг даван туулах урт хугацааны түнш, хамтдаа хичээх түншлэл болгоход бэлэн байна. Хятад Монголын харилцаанд гурван хөдөлгөх хүчийг оруулъя.

Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэлье. Мөн бие биеийн язгуурх эрх ашгийг харилцан хүндэтгэж байна. Монгол улс нэг Хятад бодлогыг тууштай баримталж байгааг дахин нотолсон.

Хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, нээх боломжтой хилийг нээнэ. Мөн төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж хоёр улсын хоорондын үр дагаврын гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллая. Мөн энэ удаагийн уулзалтаар Гашуунсухайт Ганцмод төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулах мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир цэвэр усыг цэвэрлэх байгууламж зэрэг ард түмэнд холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн.

Талууд олон улсын хэрэгт хоорондын уялдаа холбоог эрчимжүүлж бэхжүүлж жинхэнэ олон талт үзэл санааг баримталж, орон нутгийн санаачилгыг дэмжиж, Хятадын талаас дэвшүүлж байгаа даян дэлхийн хамтын ажиллагааны санаачилга, аюулгүй байдлын санамж бичгийг дэмжиж хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах болно" гэв.

БНХАУ-д суралцдаг оюутнуудыг танхимаар хичээллүүлэхээр ТОХИРОЛЦОВ
БНХАУ-д суралцдаг оюутнуудыг танхимаар хичээллүүлэхээр ТОХИРОЛЦОВ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.