БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад энэ сарын 7-8-ны өдрүүдэд албан ёсоор айлчиллаа. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бараалхсан юм.
Тэгвэл БНХАУ, Монгол Улсын хоорондох харилцааны түүхэн үйл явдлуудыг хүргэж байна.
Харилцан хийсэн айлчлалууд
Монголын талаас:
- 1998, 2004, 2005, 2010, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга, 2020.2.27 Ерөнхийлөгч Х.Баттулга
- 1994, 2000, 2008, 2014 онд УИХ-ын дарга
- 1992, 1996, 1999, 2002, 2006, 2009, 2011, 2013, 2017, 2018 онд Ерөнхий сайд,
- 1989, 1997, 2000, 2008, 2009, 2012, 2014, 2015, 2017, 2019, 2021 онд Гадаад харилцааны сайд
- 2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Хятадын талаас:
- 1991, 1999, 2003, 2014 онд Улсын дарга
- 2008, 2019 онд Улсын дэд дарга
- 1997, 2013 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга
- 1954, 1960, 1994, 2010, 2016 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд
- 1989, 1997, 2001, 2007, 2011, 2014, 2018, 2020 онд Гадаад хэргийн сайд
- 2016 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны НБД нарын газрын дарга Люй Юньшань
- 2018 онд ХКН-ын Төв хорооны Улсын төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Хунжун
- 2019 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы АЗГ-ын тэргүүлэгч Бу Шяолин
- 2020 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И
Хоёр талын харилцааны механизмууд
- Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизм
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс
- Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөл
- Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлцээ
- Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалт
- Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт
- Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын улс төрийн газрын захирлын түвшний уулзалт
- Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усны хамтарсан комисс
- Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдаан
- Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаан
- Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форум
- Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны зөвлөл
- Ковид-19-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны механизм
Худалдаа, эдийн засгийн харилцаа
2021 оны эцсийн гүйцэтгэлээр: БНХАУ-тай хийсэн нийт худалдааны хэмжээ 10.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.1 хувь өссөн байна. Үүнээс БНХАУ-тай хийсэн экспорт 7.63 тэрбум ам.доллар /өнгөрсөн оны мөн үеэс 39.1% өссөн/, импорт 2.49 тэрбум ам.долларт /өнгөрсөн оны мөн үеэс 31.5% өссөн/ хүрсэн дүнтэй байна.
2022 оны 6 дугаар сарын байдлаар: БНХАУ-тай хийсэн нийт худалдааны хэмжээ 5.74 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.8 хувь өссөн байна. Үүнээс БНХАУ-тай хийсэн экспорт 4.37 тэрбум ам.доллар /нийт экспортын 82.4%, өнгөрсөн оны мөн үеэс 18.1% өссөн/, импорт 1.37 тэрбум ам.доллар /нийт импортын 34.7%, өнгөрсөн оны мөн үеэс 5.6% өссөн/ байна.
Экспортын гол бүтээгдэхүүнд: зэсийн хүдэр, баяжмал (нийт экспортын 43.8%), чулуун нүүрс (42%), төмрийн хүдэр, баяжмал (4.4%), боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн гаралтай бараа бүтээгдэхүүн мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн орж байна.
Импортын гол бүтээгдэхүүнд: газрын тосны бүтээгдэхүүн (1%), аж үйлдвэрийн болон уул уурхайн механизм (4.3%), нэхмэл эдлэл, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, барилгын материал, сав баглаа боодол зэрэг орж байна.
Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц
1990-2019 онд Монгол Улсад БНХАУ-ын зүгээс нийт 5.4 тэрбум орчим ам.доллар, үүнээс 2019 оны байдлаар Монгол Улсад БНХАУ-ын зүгээс 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба энэ нь өмнөх оноос 59 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. БНХАУ-аас манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нийт ГШХО-ын 19 хувийг эзэлж байна. Монгол улсад бүртгэлтэй БНХАУ-ын нийт 7543 гаруй аж ахуйн нэгж байна.
Соёлын харилцаа
- 1994 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан.
- 2010 оны 5 дугаар сард байгуулсан “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-ийн дагуу 2010 оны 6 дугаар сард Хятадын соёлын төвийг Улаанбаатар хотод байгуулсан.
- 2012, 2014, 2015 онуудад Монголын соёлын өдрүүдийг Бээжин хот болон Шаньдун муж, ӨМӨЗО-д, Хятадын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулсан.
- 2018 онд Улаанбаатарын өдрийг Бээжин хотноо зохион байгуулсан.
- ӨМӨЗО-ны соёл, урлагийн байгууллагуудтай танилцах сургалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран 2016 онд зохион байгуулсан.
- БНХАУ-ын богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд монголын талын мэргэжилтнүүд соёлын бие бус болон биет өвийн богино хугацааны сургалтад хамрагдсан.
- Монгол Улсын БСШУС-ын сайд Ж.Батсуурь 2017 онд БНХАУ-ын Соёлын сайд Луо Шугантай уулзаж, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.
- "Сонгодог бүтээлийг орчуулах болон хэвлэх тухай Монгол Улсын Соёлын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хэвлэл мэдээлэл, хэвлэлтийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан
Хүмүүнлэгийн солилцооны хөтөлбөрүүд
- 2015-2019 онд жил бүр хятадын тал Монголын 100 залууг, монголын тал Хятадын 50 залууг тус тус хүлээн авч танилцах аялал зохион байгуулахаар 2014 онд тохиролцон хэрэгжүүлж байна.
- 2015-2019 онд жил бүр Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын 50 төлөөлөгч Хятадад айлчлах,
- 2017-2020 онд Монгол-Хятадын дээд, дунд шатны удирдах албан тушаалтнуудын сургалт хамтран зохион байгуулсан.
Байгуулсан гол хэлэлцээрүүд
1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Худалдааны гэрээ (1961) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан гэрээ байгуулагдсан.
1949-2015 онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 450 гаруй гэрээ байгуулагдсанаас 200 гаруй гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна.
Гол гэрээ, хэлэлцээрүүд:
1. Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр /1955/
2. Хилийн гэрээ (1962)
3. Хилийн тухай протокол (1964)
4. Консулын конвенц (1986)
5. Иргэний агаарын тээврийн тухай хэлэлцээр /1989/
6. Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн тусслалцаа үзүүлэх тухай гэрээ /1989/
7. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр (1991)
8. Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр (1991)
9. Ургамлын хорио цээрийн тухай хэлэлцээр /1992/
10. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээр /1993/
11. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ (1994)
12. Хилийн усыг хамгаалах болон ашиглах тухай хэлэлцээр /1994/
13. Гэмт этгээдийг шилжүүлэх өгөх тухай гэрээ /1997/
14. Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр (2004)
15. Монгол Улсын Сангийн яам, Хятадын хөгжлийн банк корпорацийн хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээр (2009)
16. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай /2009/
17. Хилийн дэглэмийн тухай гэрээ (2010)
18. Ялтан шилжүүлэх тухай гэрээ (2011)
19. Гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай хэлэлцээр /2011/
20. Автотээврийн тухай хэлэлцээр /2011/
21. Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр/2014/
22. Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал /2014/
23. Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийнгазар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2014/
24. Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл /2015/
25. Монгол Улс, БНХАУ хооронд цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл /2021/
26. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл /2022/