Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д суралцдаг оюутнуудыг танхимаар хичээллүүлэхээр ТОХИРОЛЦОВ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийсэн.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөхдөө "БНХАУ-д суралцдаг оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцсан" гэлээ.

Тодруулбал, тус улсад суралцдаг зарим оюутнууд цар тахлын нөхцөл байдал, хил хааснаас үүдэн БНХАУ руу явж чадахгүй цахимаар хичээллэж байсан юм.

Тэгвэл уг айлчлалаар оюутнуудын асуудал ийнхүү шийдэгдэж байгаа аж.

АЙЛЧЛАЛ: Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбож, БНХАУ-ын талд урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцов
АЙЛЧЛАЛ: Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбож, БНХАУ-ын талд урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцов
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна