Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахаар энэ өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэв.

Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань болон ГХЯ-ны холбогдох газрын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 13-15-нд айлчлах ба айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Г.Гэрэл: Манайх Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нөхөж үзэх, ухраах үйлчилгээг зогсоох хүсэлт “Юнивишн”-д гаргаагүй
Г.Гэрэл: Манайх Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нөхөж үзэх, ухраах үйлчилгээг зогсоох хүсэлт “Юнивишн”-д гаргаагүй
 
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.