Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: ААВ нарын тухай сонирхолтой БАРИМТУУД

Ангилал
Бусад
Огноо
Унших
5 минут 3 секунд

Жил бүрийн наймдугаар сарын 08-ны энэ өдрийг айл гэрийн ноён нуруу болсон “Аав нарын баярын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Тэртээ 1910 онд АНУ-ын Вашингтон мужид амьдардаг Дод хэмээх охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон ба түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөсөн байна. Улмаар 1942 онд АНУ-ын Ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аав нарын баярын өдөр” болгон зарлаж өнөөдөр дэлхийн 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Харин манай улс 2003 онд "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-г анх байгуулж, 2005 оноос хойш “Аав нарын баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон ба өдгөө 17 дахь жилдээ тасралтгүй үргэлжилж буй юм.

Тэгвэл Монголын аав нарын тухай сонирхолтой баримтууд болон, статистик мэдээллийг хүргэе.

"Монгол аав нарт байх ёстой ЭРХЭМ 6 ЧАНАР

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 84,860 хүн өрх толгойлон амьдардагаас 15,728 нь "ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ" байна

“Ангир шар нарны дор аавынхаа хайранд 49 жил өлгийдүүлж өссөн. Аав минь ханьгүй, би ээжгүй олон жил хамт амьдарсансан. Хоёр биенийхээ дутууг нөхөж, амьдралын нугачааг давсан. Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдийг хэнэггүйхэн эр зангаар л өнгөрүүллээ дээ. Эргээд бодоход, аавынхаа энэ занд эрэмшээд би хэнэггүй явсан юм билээ” гэж Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хэлж байсан удаатай. Өрх толгойлсон эцгийнхээ энэрэнгүй хайр энхрийлэлд хэнээс ч айж, юунаас ч ичихгүйгээр өсч торнисон түүхээ ийнхүү хэлж байсан нь өнөөгийн Монгол аавуудын үнэн мөнийг илэрхийлж буй мэт.

2021 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 49 хувь буюу 1,674,057 нь эрэгтэйчүүд эзэлж байгаа бол тэдний 15,728 нь ӨРХ ТОЛГОЙЛОН амьдарч байна. Үүнээс гадна эрчүүдийн нас баралтын төвшин нь эмэгтэйчүүдтэй харьцуулбал, 20 хувиар их байгаа юм.

Энд “Өрх толгойлсон эх, эцэг (хүн)” гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсвэл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг ойлгоно.

Орон нутгаас Завхан аймагт хамгийн их өрх толгойлсон эцэг байдаг бол Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 68 эцэг өрх толгойлон амьдардаг аж

Орон нутагт өрх толгойлсон эцэг, диаграммаар

25-29 насны залуус гэрлэлтээ хамгийн их батлуулсан байдаг

Гэр бүлийн тухай Монгол Улсын хууль болон уламжлалт ёсны дагуу гэрлэлтээ батлуулсан иргэдийн тоо 2021 оны байдлаар нийт 16,118 байна. Үүнээс хамгийн их буюу 5,827 нь 25-29 насны эрэгтэйчүүд байна.

60-аас дээш насны өрх толгойлсон эрэгтэйчүүдийн тоо

Ганц биеэр амьдарч буй 55 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүдийн тоо 2021 оны байдлаар 32,352 байсан бол 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хүний тоо 11,823 байгаа юм. Энэ нь өнгөрөгч 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад 7,6 хувиар өссөн буюу 877-оор нэмэгджээ.

Охинтой аавууд урт насалж, стресс бухимдалд бага өртдөг

Өнөөдөр бол аавуудын баярын өдөр. Өсөж яваа залуухан ааваас эхлээд өтөлж яваа өвгөд буурлуудын маань ч баярын өдөр. Монгол аав нарын энэрэнгүй байдал, өрөвч цагаан сэтгэл, хүнлэг зан, тэсвэр тэвчээр, эр зоригийг юугаар ч үл зүйрлэм. Аав хэмээх энэ богинохон үгэнд хорвоогийн хамгийн нандин утгыг бүрэн агуулсан мэт. Тийм ч учраас аавдаа хайртай хүн бүр өнөөдрийг аав нартаа зориулан тэмдэглэдэг байна. Тиймээс үрсийнхээ наран болсон бүх аав нартаа "Аавуудын баярын мэнд" хүргэе.

Яармагийн замын хойд урсгалын хөдөлгөөнийг товлосон өдрөөсөө тав хоногийн өмнө нээлээ
Яармагийн замын хойд урсгалын хөдөлгөөнийг товлосон өдрөөсөө тав хоногийн өмнө нээлээ
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.