Яармагийн замд нүхэн гарц байгуулахтай холбоотойгоор замын хойд талын урсгалыг наймдугаар сарын 11-н хүртэл хаахаар төлөвлөж байсан хэдий ч ажлыг түргэвчилж хаасан замыг тав хоногийн өмнө нээлээ.
Тодруулбал:
Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн, наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулахаар төлөвлөж байжээ.
Харин өнөөдрөөс урд талын урсгалын хөдөлгөөнийг хязгаарлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.