ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юн Сок Хён "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрт ярилцлага өгөхдөө "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт сайн явагдаж, чанаргүй зээлийн хэмжээг бууруулсан. Үүнтэй холбогдуулан ирэх онд төлөх бондын төлбөрийг эргэн төлөлт богино хугацаанд сайжирсан. Иймд ОУВС Монгол Улсад хөтөлбөр санал болгохгүй" хэмээжээ.
Сануулахад, өчигдрийн байдлаар Хөгжлийн банканд 509,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна. Энэхүү төлөлтийг оны эцэст нэг их наяд төгрөгт хүргэнэ гэж Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдээд байгаа юм. Ингэснээр гадаад бондуудаа төлөлтөө барагдуулах, дахин санхүүжүүлэх боломжтой хэмээн онцоллоо.
Түүнчлэн ойрын хугацаанд “Эрдэнэс Монгол” ХК-ийн авсан зээлийн 130 тэрбум төгрөгийн өрийг “Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” ХК төлөхөөр хүлээгдэж байна. Тус зээлээр нүүрсний гол зам болох Гашуунсухайтын замыг бүтээн байгуулж байсан юм.