КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдийн вакцины талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ), Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хөсүт дархлаажуулалтын 1-р тасгийн эрхлэгч Б.Байгаль:
"Эхний тун 8-р сарын 1-с хийгдэж эхэлсэн. Хоёр дахь тун 9-р сараас эхлэн хийгдэнэ. Хүүхдүүдийг 2 тун вакцинд бүрэн хамруулах юм бол корона вирусээс хамгаалах бүрэн боломжтой. Монгол Улсад бүртгэгдсэн халдварын 27 хувь 0-18 насны хүүхэд байна. Эцэг эхчүүдийн эсэргүүцэж байгаа нь мэдээлэл хангалттай хүрэхгүй байгаатай холбоотой. Энэхүү хүүхдийн вакцин нь шинжилгээ нотолгоонд үндэслэж байж баталгаажуулалт хийгдсэн" хэмээлээ.
Мөн хүүхэд хоёр тун вакцин хийлгэснээрээ халдварын хүндрэл, эрсдэлээс 90 хувь сэргийлж чадна. Энэ талаар лавлах зүйл байвал Нийгмийн үндэсний төвийн 119 лавлах утсаар холбогдох боломжтой талаар дурдлаа.
Манай улс Номхон далайн баруун бүсэд ордог. Энэ бүсэд нийт 37 улс орон байдгаас 20 нь 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулжээ. Түүнчлэн АНУ 17 сая орчим хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин тарьсан ажээ.