АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены КОВИД-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Халдварын шинж тэмдэг бага байгаа тул Цагаан ордонд тусгаарлагдан ажлаа үргэлжлүүлж байгаа гэж CNN мэдээллээ.
79 настай Байден Twitter-ээр дамжуулан "Дөрвөн тун вакцинтай. Шинж тэмдэг хөнгөн байна. Тиймээс ажлаа үргэлжлүүлнэ" гэв.
Цар тахал эхэлснээс хойш 1 сая хүнээ алдсан АНУ-д КОВИД-19-ийн ВА.5 хувилбараас үүдэлтэй дэгдэлт нэмэгдэж байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 130 мянган хүнээс халдвар илэрч, 433 хүн нас барсан нь 136 мянган хүнээс халдвар илэрсэн Германы араас орох үзүүлэлт юм.