Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрээнээс Замын-Үүд рүү ачаа тээвэрлэж байсан цэргийн алба хаагч ХУРД ХЭТРҮҮЛЖ ОСОЛ ГАРГАЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Өнгөрсөн зургаадугаар сарын УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Замын-Үүд-Эрээн чиглэлийн ачаа тээвэртэй холбоотой асуудал өндрөө авч олны анхаарал татсан билээ. Энэ нь төр ачаа тээврийн 30 автомашин худалдан авч богинын тээвэрлэлтэд ашиглаж буй гэх мэдээлэл. Өрөөр хэлбэл, Хилийн цэрэгт улсын төсвийн хөрөнгөөр чингэлэг тээврийн 30 ширхэг автомашиныг худалдаж авсан. Эхний ээлжинд чингэлэг тээвэрт ашиглаж байгаад цаашид тэвштэй тээвэр хэвийн горимд орох үед үндсэн байгуулагадаа ашиглагдаад явах юм. Ингэснээр ачаа тээврийн эргэлтийн төлбөр үнийн хөөрөгдөлд өртөхөөс сэргийлэх сайн талтай гэж албаныхан мэдэгдсэн.

Гэвч дээрх процессыг зохион байгуулалт, хариуцлага, сахилга батгүй байдал дагалдах болсон бололтой.

Энэ нь Хилийн цэргийн 18-80 ХЦА улсын дугаартай ачаа тээврийн автомашин замын хажууханд осолдсон байдалтай зогсож байгаа. Цаашлаад жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой бичлэг цахим орчинд цацагдаад байна.

Уг асуудлыг Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад "Хилийн цэргийн алба хаагч нар Эрээн боомтоос Замын Үүд боомтын хооронд ачаа тээвэрлэж байгаа. Нэг жолооч өдөр дунджаар 3-4 автомашин хилээр оруулж, гаргадаг. Энэ утгаараа маш их ачаалалтай байгаа.

Осол гаргасан ахлагч Б нь Хилийн боомтоос гараад явах замдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хурд хэтрүүлсэн. Гүйцэж түрүүлээд эгнээ эзлэх гэтэл зам дээр түр зогсолт хийсэн байсан автомашиныг мөргөх эрсдэл тулгарсан. Энэ үед замын хажуу руу орсон. Энэ үйлдлээс болж Хилийн цэргийн ачааны автомашинд гэмтэл гарсан. Засвар хийж дуустал ачаа тээвэрт гарахгүй.

Осол гаргасан ахлагч Б согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн Зөрчлийн хуулиар арга хэмжээ авч, жолооны эрхийн 5 оноо хассан" гэлээ.

Ч.Номин: ДБЭТ-ын өнгийг өөрчлөхгүйгээр засварлана
Ч.Номин: ДБЭТ-ын өнгийг өөрчлөхгүйгээр засварлана
 
Б.Энхбаяр: Энэ хориг 2019 онд хийсэн ҮХНӨ хэрхэн зөв амилах вэ гэдэг жишиг болох гээд байна
Б.Энхбаяр: Энэ хориг 2019 онд хийсэн ҮХНӨ хэрхэн зөв амилах вэ гэдэг жишиг болох гээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.