Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол тамирчин спартаны аварга боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Спартан бол дэлхийн 45 улсад зохион байгуулагддаг хамгийн том цэргийн загвартай саадтай, тэсвэр тэвчээрийн тэмцээн юм. 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр оролцож буй улс орнуудын тоо нэмэгдэж байгаа нь энэхүү тэмцээний үнэ цэнийг харуулж байна.

Уг тэмцээнд өсвөр насныхан, насанд хүрэгчид, эрэгтэй эмэгтэй зэрэг сонирхсон бүх хүн оролцож болдогоороо онцлог бөгөөд илүү олон төрөлтэй болж, дэлхийн аваргаа шалгаруулдаг өндөр зэрэглэлийн гүйлтийн бартаат замын тэмцээн болж чадсан. Спартан 2022 тэмцээнд манай улсыг төлөөлж хилийн цэргийн тусгай 0303 ангийн бэлтгэл офицер хошууч, хөнгөн атлетикийн мастер Х.Баттүшиг "БИСТ" төрөлд өрсөлдөж тэргүүн байрыг эзэлжээ. Бист төрөл нь уулын замаар 21 км турш 30 төрлийн саадыг туулах даалгавартай.

Тэрбээр уг даалгаврыг 2 цаг 10 минутанд туулсан амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн байна. Х.Баттүшиг нь солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд энэхүү тэмцээнд 2 дахь удаагаа оролцож байгаа юм байна. Эхний удаад "СУПЕР" төрөлд 4-р байр эзэлж байжээ. Ажлын хажуугаар тэмцээний бэлтгэл тасралтгүй хийх амаргүй байсан хэдий ч өөрийгөө шинээр сорьж, бүтээж, ялж чадсан нь эрч хүч, залуу насны амтыг мэдрүүлсэн тэмцээн болсоныг цохон тэмдэглэж байлаа.

Мөн тэрбээр Монгол орны маань өргөн уудам нутаг, байгаль цаг уур зэрэг нь тэсвэр хатуужлыг сорьсон, тэмцээн уралдаан явуулахад нэн таатай нөхцөлтэй орон учраас СПАРТАН тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаа талаараа дурьдсан юм.

БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарах эрхгүй Д.Монголхүү С.В.Лавровын эсэргүүцсэн жагсаалд оролцохоор Сүхбаатарын талбайд иржээ
БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарах эрхгүй Д.Монголхүү С.В.Лавровын эсэргүүцсэн жагсаалд оролцохоор Сүхбаатарын талбайд иржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.