Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарах эрхгүй Д.Монголхүү С.В.Лавровын эсэргүүцсэн жагсаалд оролцохоор Сүхбаатарын талбайд иржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

ImageОросын холбооны улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монголд хийж буй айлчлалыг эсэргүүцэж өнөөдөр /2022.07.05/ АН-аас жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр МоАХ-ны дарга Д.Монголхүү жагсаалд оролцохоор өөрийн биеэр ирсэн байв. Түүнд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үндэслэлээр нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулаад сар орчмын хугацаа өнгөрч буй юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийн оршин сууж буй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жилийн хугацаанд гарахгүй байх ёстой. Гэвч тэрбээр өнөөдөр тус эсэргүүцлийн жагсаалд оролцохын тулд хууль зөрчиж, Сүхбаатарын талбайд иржээ.

АН-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль“-д хориг тавих хүсэлт өглөө
АН-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль“-д хориг тавих хүсэлт өглөө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.