Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: “Кью Эс Си“ компанийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бүрэн төлөгдөж дууслаа

Огноо
Унших
1 минут 3 секунд

Сангийн сайд Б.Жавхлан "Кью Эс Си" компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банкны 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдлөө. "Кью Эс Си" компанийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдөж дууслаа. Ингэснээр тус дүнгээр Хөгжлийн банканд алдагдлын сан байгуулж, өөрийн хөрөнгө нь буурах байсан эрсдэл хаагдсан гэсэн үг. Тус банкан дээр байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудын 500 орчим тэрбумын чанаргүй зээлийг хэрхэн Засгийн газар боломжоороо төлж барагдуулах талаар бодлогын тогтоол гарсан. Цаашид Хөгжлийн банкны төрийн өмчтэй холбоотой зээлүүд төлөгдөх юм байна гэсэн тодорхой төлөвлөлтүүд гарсан. Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн" гэв.

Дэлхийн хамгийн том шоколадны үйлдвэрт халдварт өвчний нян илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоожээ
Дэлхийн хамгийн том шоколадны үйлдвэрт халдварт өвчний нян илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоожээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд