Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойтой холбоотой луйвар удахгүй зогсож, эдийн засаг 2 дахин нэмэгдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Баяр наадмын үеэр Хятадаас их хэмжээний зээл авах гэж байгаа талаар мэдээлэл гарсан. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө. Тэрбээр "Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хэсэг бүлэг хүмүүс бий. Энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж эхэлж байгаа байх. Тийшээ шалгалт орсон байгаа. 30 жилийн алдаа завхралыг засах гэж их л юм болж байна. Гашуунсухайтын төмөр зам тавигдана гэхээр нүүрс тээвэрлэдэг нөхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Тиймээс л иймэрхүү олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэн акц хийгээд яваа. Тийм асуудал байхгүй, байх боломжгүй.

Хоёрдугаарт, ийм зүйл гаргаж тавилаа гээд би зорилгоосоо ухрахгүй. Тиймээс энэ мэт яриаг гаргаж буй хүмүүст хандаж хэлэхэд хайран цагийн гарз. Тавантолгойтой холбоотой луйврын асуудал удахгүй зогсоно. Ингэснээр Монголын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. Гашуунсухайтын төмөр зам тавигдаж, хил холбох терминал хийгдээд аман дээрээс зарж буй нүүрсний үнэ хил дээр зарахад л хоёр дахин нэмэгдэнэ. Далд эдийн засаг ил болно" гэв.

Г.Занданшатар: Иргэн бүр төрийн хэрэгт шууд оролцож, саналаа өгдөг болно
Г.Занданшатар: Иргэн бүр төрийн хэрэгт шууд оролцож, саналаа өгдөг болно
 
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.