"Элсэлтийн ерөнхий шалгалт-2022"-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар Боловсролын Ерөнхий Газар, Боловсролын Үнэлгээний Төвийн удирдлагууд мэдээлэл өгч байна.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат: Энэ жил 36,253 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүтгүүлсэн. Үүнээс 2872 шалгуулагч ямар нэг шалтгаанаар шалгалтад оролцоогүй. Түүхийн хичээлийн шалгалтыг хамгийн эхэнд авдаг. Энэ хичээлээр ЭЕШ өгч буй төгсөгчдийн ихэнх нь шалгалт өгөх туршилт болгож сонгосон байдаг.
Энэ жилийн ЭЕШ 92 хувьтай байв. Мөн өнөөдрөөс шалгуулагчид батламж хуудсаа авч, их, дээд сургуульд элсэх боломжтой болж байна.
Монгол хэл бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэхүү хоёр шалгалтад босго оноондоо хүрч чадаагүй 1,180 шалгуулагч байна. Эдгээр шалгуулагч их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болоод байгаа юм. Иймд тэдэнд боломж олгохын тулд монгол хэл бичгийн шалгалтыг наймдугаар сард дахин зохион байгуулна.